Түгээмэл асуулт

Танд асуулт байна уу?

Хичээл, багш, төлбөр, хуваарьтай холбоотой хамгийн их асуудаг асуултуудын хариу. Хайх эсвэл ангиллаар нь шүүж үзнэ үү.

7 асуулт
7 тохирох хариулт
Ангилал
Хичээл
3 асуулт
Туршилтын хичээл гэж юу вэ?

Туршилтын хичээлээр та гадаад багштай ганцаарчилж сурахад ямар байх бодит мэдрэмжийг авч, одоогийн англи хэлний түвшингээ тогтоолгоно.

Анхан шатнаас суралцаж болох уу?

6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид суурьгүй анхан шатнаас эхлэн суралцаж болно. Олон улсад багшлах эрхтэй мэргэжлийн багш нар таны түвшинд тааруулан хичээлийг заах ба шаардлагатай үед орчуулагч хэрэгсэл ашиглана. Монгол багш хамт оролцдоггүй.

Хичээл 1-1 уу, групп уу?

Бүх хичээл нэг багш, нэг сурагчтайгаар ганцаарчилж явагдана. Хуваарийн туршид багш солигдохгүй, таны хувийн багшаар ажиллана.

Ангилал
Багш
1 асуулт
Багшаа сольж болох уу?

Тийм. Хичээл явагдаж эхэлсэн ч багшаа солих хүсэлтийг ямар ч үед гаргаж болно. Бид танд тохирох шинэ багштай 48 цагт холбоно. Нэмэлт төлбөргүй.

Ангилал
Хуваарь
2 асуулт
Хичээлийн хуваариа хэрхэн сонгох вэ?

Та хичээллэх боломжтой 7 хоногийн гариг, цагаа сонгон, тухайн хуваарьт багшлах боломжтой багш нараас өөрөө сонгоно. Хичээлийг хамгийн багадаа 1 сараар захиалах ба 7 хоногт 2–5 удаа орохоор сонгоно. Нэг хичээл 40 эсвэл 60 минут.

Хичээллэх явцдаа чөлөө авч, цагаа өөрчилж болох уу?

Хичээлийн явцад багш сурагчтайгаа Viber-р өдөр тутам холбогдоно. Хичээл эхлэхээс багадаа 3 цагийн өмнө багшдаа Viber-р мэдэгдээд чөлөө авах боломжтой. Үндсэн хуваариа өөрчлөх бол мөн багштайгаа Viber-р тохирно.

Ангилал
Платформ
1 асуулт
Ямар платформ дээр хичээллэдэг вэ?

Хичээл Google Meet платформоор явагдана. Хичээл баталгаажсан мейл дээр захиалсан хуваарийн дагуу орох хичээлийн линк илгээгдэх ба уг линк хуваарьт хугацаанд өөрчлөгдөхгүй.

Асуулт хариулагдаагүй юу?

Багштай ганцаарчилж шууд асууж тодруулаарай.

20 минутын туршилт хичээлээр түвшингээ тогтоолгож, бусад асуултаа багштай шууд ярилцаарай.